Ч.Лодойсамбуу: Дэгийн хуулийн зүйл заалтыг зохиож уншсан УИХ-ын даргад хариуцлага хүлээлгэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

-------------------

АН-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон гэдгийг нүдээрээ үзэж байна. Хууль биш аль нэг даргын үзэмжээр бүх асуудал шийдэгддэг болсон. Өнгөрсөн баасан гарагт төсөв хэлэлцэх үед Дэгийн хуулийг мөрдүүлэх биш байгаа Дэгийн хуулийг зүйл заалтыг УИХ-ын дарга зохиож уншсан. Энэ бол Үндсэн хуулиар шууд зөрчил рүү орно. Өнгөрсөн хугацаанд ээлжит бус чуулган, төсвийн хэлэлцүүлгийн явцад Дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэж шийдвэр гаргасан. Үүний үндсэн дээр АН-ын гишүүдийн гаргасан зөв шийдэлтэй, зарчмын зөрүүтэй саналууд унасан.Тиймээс УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой.

Т.Мөнхсайхан:  Бүх эмийн жорыг цахимаар олгох боломжтой
Т.Мөнхсайхан: Бүх эмийн жорыг цахимаар олгох боломжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!