Филиппин улсын нийслэл Манила хотноо зохион байгуулагдсан “Miss Earth 2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч П.Цэлмэг оролцсон. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа, ""Miss Earth 2024" тэмцээн маань амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Дэлхийн 80 гаруй орны оролцогчидтой өрсөлдөн, санал хураалтын хугацаанд шилдэг 10 орны нэгээр шалгарч Монгол улсынхаа нэрийг цуурайтуулж чадлаа. Энэ хугацаанд тусалж дэмжиж, эх орныхоо төлөө саналаа өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний ачаар эх орны маань нэр хэсэгхэн хугацаанд ч болов дэлхийн тайзан дээр дуудагдаж чадсан юм шүү" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!