Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замыг засварлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа. Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд явган замын засварыг хийж дууслаа. Гэсэн ч зарим байршилд шугам хоолой зэрэг засварын ажлаас шалтгаалж явган замын ажил бага зэрэг удаашралтай байна. Тухайлбал, Олимпийн гудамжийн 2А магистрал шугамын ажлыг хийж байгаа учраас явган замын нөхөн сэргээлт удааширсан” хэмээлээ.

“Приус“ маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарчээ
“Приус“ маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарчээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.