Автомашинаараа хүн мөргөж, амь насыг нь хохироож хэргийн газраас зугтсан жолоочийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, 44 настай эрэгтэй Э нь “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай, эмэгтэй, “С”-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Мөн тухайн этгээд нь ослын газраас зугтсан төдийгүй Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нөхөн үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм.
Ослын дуудлага өчигдөр шөнийн 01 цаг 20 минутад цагийн орчимд “Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд машинд дайруулсан хүн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т жолооч нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх үүрэгтэй гэж заасан байдаг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!