Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Н.Өнөрцэцэгийг шоолон мэдэмхийрч байгаа хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдвол арчаагаа алдан, эрх чөлөөг нэхэн янз бүрийн ааш гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тэгвэл уг асуудалд Хотын дарга асан, АН-ын гишүүн Э.Бат-Үүл дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Өнөрцэцэг, өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах гэж аргаа ядан тэмцэж байгаа юм. Бусдаас тусламж горьдож буй. Энэ бол хүний төрөлх араншин. Германд, эрх чөлөө рүү тэмүүлэх хүний төрөлх араншинг буруутгадаггүй хуультай!

Өнөөдөр Өнөрцэцэгийг шоолон мэдэмхийрч байгаа хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдвол арчаагаа алдан эрх чөлөөгөө нэхэн янз бүрийн ааш гаргах л болно. Прокурор байсан нөхөр, ял авах шүүхийн тогтоол сонсоод өмдөндөө шээс алдсан гэдэг. Эрх чөлөө асар үнэ цэнэтэй зүйл юм шүү. Хүмүүс түүнийг алдах үедээ л ойлгодог.

Мануус шиг, эрх чөлөөг бурханчлан, түүнийхээ төлөө шоронд цовдлуулж дуусах нь хойчийг гэгээрүүлэх нэр төрийн хэрэг гэж ухамсарлан “шийдсэн гар” цөөхөөн" хэмээлээ.

Н.Учрал: Монголын дотоодын компаниуд жилд 9.2 сая долларыг БНСУ-ын болон бусад хиймэл дагуулуудад төлдөг юм билээ
Н.Учрал: Монголын дотоодын компаниуд жилд 9.2 сая долларыг БНСУ-ын болон бусад хиймэл дагуулуудад төлдөг юм билээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.