Д.Амарбаясгалан: Цаашид шүүхийн төсвийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндсэн хуульд зааснаар төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилагдаж, шүүх бие даан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах үндсийг тогтоосон. Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн төсвийн төслийг боловсруулж батлах журмыг заасан.

Шүүхийн тухай хуулиар шүүхийн төсвийн төслийг Хууль зүйн байнгын хороо хянаж, харин Засгийн газар тухайн хянасан төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр байгаа. УИХ-ын гишүүд өнөөдөр хуулиа хэрэгжүүлж энэ асуудлыг ХЗБХ, ТБХ дахин хэлэлцлээ. Цаашид шүүхийн төсвийг ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой" гэсэн юм.

Амжилтыг эвдэж болно, анхдагчийн мөрийг хэн ч баллуурдаж чаддаггүй  буюу МӨӨЕӨ аварга минь
Амжилтыг эвдэж болно, анхдагчийн мөрийг хэн ч баллуурдаж чаддаггүй буюу МӨӨЕӨ аварга минь
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!