Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхэг сонгогч: Аль ч намаас зөв гэснээ сонгож болох уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 17 секунд

"Гурван шатны сонгуулиас орон нутгийн сонгууль хамгийн бага ирцтэй гэх судалгаа, баримтаар нотлогддог. Залуу сонгогчдод сонголт хийхэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйл бий..."

Б.ЦОГТБАЯР: СОНГУУЛИЙГ УГТСАН ТАШАА МЭДЭЭЛЭЛД ТӨӨРЧ БАЙНА

Цогтбаяр бол Улаанбаатарын хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг. Амьдарч буй дүүрэг хороонд нь шийдвэрлүүлэх олон асуудал байдаг ч ажлын цаг хугацаанаас шалтгаалан асуудлаа шийдвэрлүүлэх боломж ховор байдаг аж. Мөн дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаарх мэдээллийг хангалттай авч чаддаггүй тул сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй гэнэ. ​Учир нь Цогтбаярын  сонгуулийг угтсан ташаа мэдээлэлд төөрөлдсөн байгаагаа хэлж байна. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр нэг намаас нэр дэвшигчдийг мандатын тоогоор дугуйлж байж санал хүчинтэй болно гэх мэдээлэл түгсэн аж.


​Энэ мэтээр сонгуулийн тухай ойлголт багатай худал ташаа мэдээлэлд төөрөлдсөн байдал нь залуучуудын сонгуульд оролцохгүй байх нэг том шалтгаан болж байгааг харж болох юм. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн сонгуулийг томсгосон тойрог олон мандат гэх хувилбараар явуулахаар болсон. Тиймээс иргэд тойрогт ногдсон мандатын тоогоор ИТХ-ын төлөөлөгчөө сонгох хуулийн зохицуулалттай. 

​Иргэн Б.Цогтбаяр болон сонгогчид тулгамдсан асуудлын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос дараах тодруулгыг авлаа.

Б.ОЮУМАА: ​ СОНГОЛТОД НЬ ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛӨХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН

 СЕХ-ны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа

-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл их гарч байсан. Нэг намаас нэр дэвшсэн хүмүүсийг мандатын тоогоор сонгож байж санал хүчинтэй болно гэх мэтээр. Энэ нь хууль бус сурталчилгаандаа орох уу?
-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Сонгуулийн ерөнхий хороонд олон санал, гомдол ирсэн. Тодруулбал, иргэдийн регистрийн дугаарыг цуглуулж байна, нэг намын нэр дэвшигчдийг заавал бүгдийг нь дугуйлах ёстой гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл их байсан. Энэ нь сонгогчийн сонгох эрхэд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Сонгогч хэний төлөө санал өгөхөө бие даасан хараат бусаар чөлөөтэй шийдэх эрхтэй. Ингэхдээ тухайн нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг судална, мэдээллийг нь харна. Хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн үү, итгэл даах хүн мөн эсэх гэх мэтээр хүн болгонд нэр дэвшигчийг үнэлэх үнэлэмжүүд байдаг.

Тэгэхээр энэ сонголтод нь хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Үүнийг хуулиар хориглосон. 
Хэрэв ийм хууль бус үйлдэл гаргаж байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Сонгогч хэний төлөө санал өгөх нь өндөр нууцлалтай байдаг. Ялангуяа регистрийн дугаарыг нь цуглуулаад сонгогчийн саналыг мэднэ гэдэг ташаа ойлголт. Яагаад гэвэл сонгогчийн бүртгэлийн систем санал тоолох төхөөрөмжийн систем нь тусдаа ажилладаг. Санал авах явцад сүлжээнд холбогдоогүй учраас мэдээллийн нууцлал алдагдахгүй.

-Сонгогчид саналаа өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?
-Сонгогч саналын хуудас хоёр хэсэгтэй байгааг анхаарах хэрэгтэй. Саналын хуудасны дээд хэсэгт орон нутгийн сонгогчдын хувьд аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэр, доод хэсэгт нь сумын төлөөлөгчдийн нэр бий. Нийслэлийн сонгогчдын хуудаст нийслэлийн болон дүүргийн төлөөлөгчийн нэр байгаа. Нэг хуудаст хэвлэгдсэн ч мандатын тоо нь харилцан адилгүй байна. Тиймээс саналын хуудасны заавартай маш сайн танилцах хэрэгтэй.

Д.БУМДАРЬ: ХЯНАЛТ ТАВИУЛАХ УУ ЭСЭХ СОНГОЛТОО ИРГЭД ӨӨРСДӨӨ ХИЙНЭ
Мөн иргэдийн дунд УИХ-д олонх болсон намыг сонгох хэрэгтэй гэх маргаантай асуудал бий. Энэ талаар улс төр судлаач Д.Бумдариас тодрууллаа.

Б.ЦОГТБАЯР: СОНГОХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ, АЛЬ Ч НАМААС ЗӨВ ГЭСНЭЭ СОНГОНО

​​​Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд 13 нам, нэг эвсэл өрсөлдөхөөр нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлжээ. ​

Өнгөрсөн парламентын үед баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттэй холбоотой Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ.

Ингэснээр орон нутгийн удирдлагуудын эрх нэмэгдэх юм. Иймд иргэд энэ удаагийн орон нутгийн сонгуульд онцгой ач холбогдол өгөх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм.

 

"Бодлогод Залуусын Хяналт" ТББ

www.policywatch.mn

Гамшгаас хамгаалах мэдлэг олгож, витаминжуулалтын аян өрнүүлжээ
Гамшгаас хамгаалах мэдлэг олгож, витаминжуулалтын аян өрнүүлжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.