Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байгаад энджээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.12/ 47 настай эрэгтэй З, 44 настай эрэгтэй С нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд нэг нь амьд гарч, энэ сарын 12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын алба хаагчид очиж, тухайн өдрийн 18:38 цагт тогтоол усны 3 метрийн гүнээс иргэн “З”-ийн цогцсыг олсон байна.
Өчигдөр /2020.10.13/ өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метрийн зайтай, 4 метрийн гүнээс иргэн С-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад жилжүүлэн өгчээ.