"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" хэлэлцүүлэг болсон билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров:
"Соён гэгээрүүлэх ажлыг соёл урлагийнхан хий гэж байна. Бид яаж хийх юм бэ? Соён гэгээрлийг урлагтай хутгаж хэрхэвч болохгүй. Соён гэгээрүүлэгч бол Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлыг дарлагч. Их хурал дээрээ "чи хулгай хийгээгүй, би хулгай хийгээгүй" гээд яриад байдаг. Түүнийг нь манай хэвлэл мэдээллийнхэн хамгийн гайхамшигтай зүйл хэмээн бүгдийг нь иргэддээ хүргэж өгдөг. Тэр нь хамгийн сонирхолтой мэдээ байдаг. Үндсэн чанартаа манай УИХ-ынхан ч гэсэн тэр соён гэгээрүүлэх нийгмийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Түүнийг нь хэвлэл мэдээллийнхэн гүйцэтгэж чадахгүй байна. Тэгэхээр тэнд хүчирхийлэгчид гарна шүү дээ." хэмээн хэллээ.