Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Туршилтын сонгуулийн үйл ажиллагаа явуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн санал хураалтын хар машины тухай нийгэмд гарч буй эргэлзээг тайлах зорилгоор  туршилтын сонгуулийн үйл ажиллагаа явууллахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллүүд  оролцох бөгөөд СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж гэрчилгээ олгожээ. Түүнчлэн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж, хэсгийн хороод руу тараагдсан. Санал тоолоход бэлэн болсон машинд саналын хуудсыг уншуулж тухайн гарсан саналын үр дүнг СЕХ-ны төв сервирт дамжуулах бодит туршилтыг хийж олон нийтийн эргэлзээ тайлах нь зөв гэж СЕХ үзжээ.  Нийслэлийн есөн дүүрэгт 453 хэсгийн хороонд 986 санал тоолох машин ажиллах юм. Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг мөн санал тоолохыг машиныг хакердах тухай бичлэг цацагдсан тухай тодруулахад,

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:

“Мөнгө эд зүйл тараасан гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгана. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нь нотлогдвол ТЕГ шалгана. Одоогоор СЕХ-нд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ирээгүй. Нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллага шалгах боломжтой. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн  хүсэлтээ бид ТЕГ-т хүргүүлсэн" хэмээлээ.

 

“Johnson & Johnson” вакцины туршилтаа зогсоожээ
“Johnson & Johnson” вакцины туршилтаа зогсоожээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.