Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Johnson & Johnson” вакцины туршилтаа зогсоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Туршилтад оролцогчдын нэгээс “тодорхойгүй өвчин” илэрсэнтэй холбоотойгоор Америкийн “Johnson & Johnson” компани коронавирусний эсрэг вакцины туршилтаа түр зогсоожээ.

Судалгааны субъектуудын мэдээлэл, аюулгүй байдлын хяналт шалгалтын бие даасан хорооноос гадна эмнэлгийн өөр хэд хэдэн мэргэжилтэн өвчтөнийн биеийн байдалд үзлэг хийж, үнэлж байгаа юм. “MedRxiv” цахим хуудасны өмнө нь мэдээлснээр, “Johnson & Johnson” компанийн гарган авсан вакцин эмнэлзүйн туршилтын эхний үе болон хоёрдугаар үеийн эхний шатны явцад тогтвортой дархлааны хариу урвал үзүүлсэн гэжээ.

Компани есдүгээр сарын 23-нд эмнэлзүйн туршилтын гуравдугаар шатандаа оржээ. Туршилтад гурван тивийн найман орны 60 мянган сайн дурын хүн оролцож байжээ. Вакцины үр дүнтэй, аюулгүй байдал нь батлагдвал эхний багцыг 2021 оны эхээр гэрчилгээжүүлнэ гэж найдаж байна. “Johnson & Johnson” компанид Америкийн эрх баригчид вакцин бүтээхэд нь зориулж 456 сая ам.долларын санхүүжилт олгосон аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүлжээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүлжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.