Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 7-ны өдөр товлогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 7-ны өдөр товлогдлоо.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа буй.

Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2024.08.13/ Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурдсан байдаг.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 4 хэм дулаан байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт 4 хэм дулаан байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.