Нийслэлийн прокурорын газраас хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар хаясан Б.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг тодруулбал, автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д заасан аюултай хог хаягдлыг хэрэглээний бохир усыг татах төв коллектор шугам руу хаясан хэрэгт холбогдсон.
Шүүхээс хэргийг 2024 оны аравдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж, Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!