УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар өнөөдөр (2024.10.30) Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид өчигдөр ажиллажээ.
Энэ үеэр цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат "Эмч нарын орон тоо сул байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үүдэн нөхөх амаргүй байдгийг дурдсан. Хоригдогсдод үзүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлээд, тус ангийн эмнэлэг болон хамтын ажиллагааны хүрээнд бусад эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан хоригдогсдын 69.3 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй, үүнээс үүдэн өр хуримтлагдаад байгаа юм байна. Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист хордсон хоригдогсдод хордлого тайлах эмчилгээ, үйлчилгээг зайлшгүй үзүүлэх болдог ч холбогдох зардал, төсөв огт байдаггүй хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ гишүүдэд хэлж байв. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги нь үйл ажиллагааны онцлогоос үүдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх бусад ангиасаа онцлогтой, ачааллын хувьд 5-10 дахин их байдаг" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!