Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Бид хөгжлөөс хоцорсон, хийрхэж улстөржсөн байдлаасаа салж, хамтарсан ЗГ байгуулсан ач холбогдлоо одоо л гаргах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Улсын төсөв ярьж байгаа үед хүмүүсийн анхаарлыг сарниулах байдлаар хандаж байна уу. Тийм чухал шаардлагатай юм уу" гэх асуултыг тавьсан бол ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Бид хөгжлөөс хоцорсон, хийрхэж улстөржсөн байдлаасаа салж, хамтарсан ЗГ байгуулсан ач холбогдлоо одоо л гаргах хэрэгтэй. 14 мега төсөлд Ураны төслийг оруулсан. Тийм учраас хэлэлцэх цаг нь мөн үү гэвэл мөн" гэх хариултыг өгсөн юм.

Жүжигчин Б.Барслхагвын тоглосон  VIVANT кино  “Tokyo Drama Awards 2024”-аас олон ангит жүжгийн төрөлд Гран При шагнал авчээ
Жүжигчин Б.Барслхагвын тоглосон VIVANT кино “Tokyo Drama Awards 2024”-аас олон ангит жүжгийн төрөлд Гран При шагнал авчээ
 
Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх Маамын Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд зодоглоно
Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх Маамын Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.