Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал, оношилгоог дотооддоо хийдэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Тархины гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, оношилгоо гадаадад өндөр зардалтай байдаг. Манай улсын иргэд өнгөрсөн онд энэ төрлийн эмчилгээнд 3,5 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал, үр хөврөлийн удам зүйн оношилгоо, шинжилгээг эх орондоо хийдэг болох аж.

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын эмч Э.Дулам: Тархи, нугасны гүний байрлалтай хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Манай УГТЭ-т оношлуулж байгаа иргэдийн статистикаас харахад 2023 онд 900 орчим тархины хавдартай хүн оношлогдсоноос 400 гаруй нь мэс засал хийлгэх шаардлагатай байсан. Мөн 300 орчим өвчтөн байнгын хяналтад байдаг. Үүний цаана 100 гаруй тохиолдол эмчилгээ хийхэд хүндрэл үүссэнээс 30 нь гадаад улсыг зорьж эмчлүүлсэн. Мэдрэлийн мэс заслын оношилогоог хийхэд олон төрлийн нарийн тоног төхөөрөмжийг ашигладаг учраас өртөг өндөр. Тухайлбал, дундаж зардлаар гадаад улсад 150-200 мянган ам.доллар байдаг. ЭМЯ-нд бүртгэгдсэн тоон мэдээллээр өнгөрсөн онд тархины гүний байрлалтай хавдрын эмчилгээг гадаад улсад хийлгэсэн иргэд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

ТЕНДЕР: Азийн хөгжлийн банкны 203 сая төгрөгийн санхүүжилтээр ЯДУУРАЛ БУУРУУЛАХ арга замыг тодорхойлно
ТЕНДЕР: Азийн хөгжлийн банкны 203 сая төгрөгийн санхүүжилтээр ЯДУУРАЛ БУУРУУЛАХ арга замыг тодорхойлно
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.