Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕНДЕР: Азийн хөгжлийн банкны 203 сая төгрөгийн санхүүжилтээр ЯДУУРАЛ БУУРУУЛАХ арга замыг тодорхойлно

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 5 секунд

"Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2"-оос Азийн хөгжлийн банкны 203 сая төгрөгийн санхүүжилтээр ЯДУУРАЛ БУУРУУЛАХ арга замыг тодорхойлуулахаар энэ сарын 28-ны өдөр тендер зарлажээ.

Тодруулбал тухайн тендерийн нийт өртөг 203 сая 64 мянга 600 төгрөг байх бол энэ онд санхүүжих төсөвт өртөг 20 сая 306 мянган төгрөг байх аж.

Сануулахад, энэ оны хоёрдугаар сард Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарсан байдаг. Үүнийг бүсээр нь авч үзвэл,

  • Баруун бүсийн ядуурлын түвшин 36.5 хувь

  • Хангайн бүсийн ядуурлын түвшин 33.5 хувь

  • Төвийн бүсийн ядуурлын түвшин 24.6 хувь

  • Зүүн бүсийн ядуурлын түвшин 35.3 хувь

  • Улаанбаатар хотын ядуурлын түвшин 21.6 хувь байгаа юм. /Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо/

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг бямба гарагт хааж, буулгах ажлыг эхлүүлнэ
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг бямба гарагт хааж, буулгах ажлыг эхлүүлнэ
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.