Цахим хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо ч өссөөр байна. Тухайлбал, энэ оны эхний 9 сарын байдлаар цахим орчинд үйлэгдсэн гэмт хэргийн 1544 нь кибер залилан байх бөгөөд нийт 8.933.186.391 хохирол иргэдэд учиржээ.
Тодруулбал, “Цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөж өгнө”, “Бараа захиалах, сурталчилгаа хийлгэх зэрэг онлайнаар цагийн ажил хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт зарууд Facebook, What’s up, Tik Tok, Telegram зэрэг платформуудаар сүүлийн үед нэлээдгүй явах болсон.
Уг зар нь танаар үе шат бүхий даалгавар биелүүлэх буюу ажил хийлгэх бөгөөд эхлээд дансандаа мөнгө байршуулж, байршуулсан мөнгөний хэмжээнээс хамаарч таны мөнгө 10, 20, 30 хувиар өснө гэж итгүүлнэ. Ийнхүү эхний даалгаврыг биелүүлсний дараа дахин мөнгө байршуулж дараагийн даалгаврыг биелүүлэх эрх үүсэх бөгөөд бүх шатыг амжилттай дуусгаснаар та өсгөсөн мөнгөө авах боломжтой гэх процессоор явагдана.
Хэрвээ та цахимаар аливаа төрлийн үйлчилгээ авах, бараа материал худалдах, худалдан авах гэж байгаа бол үл таних хүнд урьдчилгаа, шимтгэл, баталгаажуулах төлбөр зэргээр урьдчилж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулъя.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!