Б.Баярдаваа: Монголбанкнаас төсвийн ДНБ-д эзлэх хувийг 30 хувиас хэтрүүлвэл зээлийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжаад хувийн секторт сөрөг нөлөө үзүүлэхийг сануулсан байдаг

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 6 секунд

Монгол Улсын 2025 оны төсөв нэлээд тэлж, зарлага ДНБ-ий 37 хувьтай тэнцэж буй. Засгийн газраас мега төслүүдийг хэрэгжүүлнэ гээд хэдэн их наядаар тоологдох мега төслүүдийг зарласан. Төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь 14 мега төслийг хэрэгжүүлэх ажилд төвлөрч, үр дагаварт нь импортын худалдан авалт эрс нэмэгдэхээр байгаа билээ. Тэгвэл Монголбанк валютын нөөцөд ямар дарамт үүсэхийг тооцоолсон талаарх байр суурийг хүргэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Нэгдүгээрт, таны хэлснээр төсөв ДНБ-ий 37 хувьтай тэнцэхүйц хэмжээний том төсөв ярьж байгаа. Монголбанкны зүгээс 2 жилийн өмнөөс УИХ-ын чуулган дээр тодорхой хэлж байгаа зүйл нь төсвийн ДНБ-д эзлэх хувийг 30 хувиас хэтрүүлэх нь зохимжгүй юмаа гэдгийг илэрхийлж байгаа. Яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр хэрвээ төсөв ингэж тэлбэл нөгөө талдаа мөнгөний бодлогын орон зай хумигдаж байдаг. Орон зай хумигдахын хэрээр эцэстээ зээлийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжаад хувийн секторын тал дээр сөрөг нөлөө үзүүлэх талтай учраас Монголбанк байнга ингэж дуугарч байгаа. Түүнчлэн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гэдгийг яагаад онцлоод байгаа вэ гэхээр Монголбанк энэ төсөл, хөтөлбөрүүд дээр мөнгө нийлүүлж оролцохгүй байгаа. Банкнууд өөрсдийн эх үүсвэрээр энэ зээлүүдийг гаргаж байгаа. Энэ яагаад Засгийн газрын гэж нэрлэж байна вэ гэхээр Засгийн газар хүү дээр улсын төсвийн татаас болгож хүүг хөнгөлж байгаа гэсэн үг. Эдгээр нь ихэнхдээ хөдөө, аж ахуйн зээлүүд байна.

НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгаланг Хангарди одонгоор шагналаа
НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгаланг Хангарди одонгоор шагналаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!