Он гарснаас хойш явган зорчигч өртсөн 1525 осол бүртгэгдэж, 83 хүний амь хохирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Энэ оны эхний 9 сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна.

Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж 2 хүний амь хохирч, 170 хүн гэмтсэн байна.

Иймд ТЦА-наас явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдыг зөв үйлдэлд уриалах зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны 10-р сарын 21-ээс 11 дүгээр сарын 22-ний хооронд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, багш эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хамтран оролцохыг уриалжээ.

ТБХ: 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
ТБХ: 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
 
“Монголын театрын урлагт хүүхэлдэйн театрын гүйцэтгэх үүрэг“ бүтээлч хэлэлцүүлэг боллоо
“Монголын театрын урлагт хүүхэлдэйн театрын гүйцэтгэх үүрэг“ бүтээлч хэлэлцүүлэг боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!