Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын засварт 3.4 тэрбум төгрөг зарцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

No description available.Засгийн газрын хуралдаанаар Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305.1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд даалгасан.

Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд авто замын нөхцөл байдал агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлт эрс нэмэгдэж, тэдгээр нь даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан ихээхэн эвдрэлд орж, автозамын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, автозам хэрэглэгч, ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрх зөрчигдөөд байсан юм.

ТАНИЛЦ: Зургаадугаар сарын 2-ноос эхлэн хэрэглээний халуун усыг түр хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Зургаадугаар сарын 2-ноос эхлэн хэрэглээний халуун усыг түр хязгаарлах байршлууд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд