Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг 12 дугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй“ 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Эл ажлыг ирэх 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдэлд хүрсэн талаар Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцлон хэллээ.

  • Замын хөдөлгөөний дүрмийн 3.7: үзлэг оношилгоонд хамрагдаагүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцохгүй гэж заасан байдаг.
  • Замын хөдөлгөөний дүрмийн 2.27В: байгууллага, аж ахуй нэгж өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслээ тогтоосон хугацаанд нь үзлэг оношилгоонд нь хамруулаагүй, үзлэг оношилгоонд тэнцээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан байдаг.

Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ
Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ
 
Б.Батцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг шалгалтад тэнцсэн учраас ХБНГУ-д элчин зөвлөхөөр,  Д.Сарангэрэл Болгар Улсад элчин зөвлөхөөр томилогдсон