Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд ханиад томууны дэгдэлт ихэсч, эмнэлгүүд ачаалалд дарагдаж эхлээд байна. Энэ талаар бид өмнө нь сурвалжилсан билээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нь зөвхөн эмнэлгийн ачааллаар зогсохгүй нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нэлээн дарамт учруулдаг болохыг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Энэ талаар тус төвийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор П.Нямдаваа нарын хэлснээр,
жил бүр томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд дэгдэлт үүсгэж, эмнэлгийн орны ачааллыг ихэсгэх, үүнтэй холбоотой эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын ажлын ирц буурах зэргээр сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Тиймээс томуу, томуу төст өвчин болон томуугийн болзошгүй цартахлаас сэргийлэх, бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй бусад салбарууд, ард иргэдийн үүрэг, хариуцлага болсныг санууллаа.
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” “Корпорайт Конвейшн Центр”-ийн хурлын танхимд болж байна. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын төлөөлөл дээрх асуудлыг хөндсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!