СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНХАУ-д суралцдаг оюутан, иргэн, ААН мөнгөн гүйлгээ хийхдээ анхаар!

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн Хятадын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал сүүлийн үед нилээдгүй гарч байна. Тиймээс тус улсад суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг анхааруулжээ.

О.Цогтгэрэл: УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаггүй төсвийн гадуурх төсөв явж ирсэн. Аудитын газар үүнд ямар акт, дүгнэлт гаргаж байсан юм бэ
О.Цогтгэрэл: УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаггүй төсвийн гадуурх төсөв явж ирсэн. Аудитын газар үүнд ямар акт, дүгнэлт гаргаж байсан юм бэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!