Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд гал түймрийн 3 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлд өчигдөр гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ. Тодруулбал,

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 03:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 давхарт 2х6 метрийн хэмжээтэй гарааш, байшингийн дээврийн хэсэг, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшил, 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Монгол тамирчин анх удаагаа бильярдын Азийн аварга боллоо
Монгол тамирчин анх удаагаа бильярдын Азийн аварга боллоо
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.