Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ибупрофен денк 400 мг эмийг ЖОРГҮЙ олгохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн бүртгэлийн мэдээний сан дахь эмийн олгох нөхцөлийн мэдээлэлд үнэлгээ хийж, үнэлгээний дүнг Хүний эмийн зөвлөл аравдугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцжээ.

Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу:

1. Лайсмэд мэдээний сан дахь бүртгэлийн дугаар, олгох нөхцөл, хэрэглэх заавар зэрэг мэдээллийн зөрүүтэй байгаа 61 байгууллагын 172 нэрийн эмийн талаарх нэмэлт тодруулга мэдээллийг эм бүртгүүлэгч байгууллагуудаас аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллаж байна. Тодруулга мэдээлэлд үндэслэн зөрүүний асуудлыг тухай бүр шийдвэрлэхээр ажиллаж байна.

2. Лайсмэд мэдээний сан дахь олгох нөхцөлтэй холбоотой техник алдааны засварыг хийж байна.Тухайлбал: F20020626MO00941 бүртгэлийн дугаартай Ибупрофен-Денк 400мг жоргүй олгох шахмал эмийн олгох нөхцлийг бүртгүүлэгч байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр жортой болгон илгээж, баталгаажуулсан алдааг засварлалаа.

Иймд тус эмийг өчигдрөөс буюу аравдугаар сарын 21-ний өдрөөс бүх эмийн сангаас жоргүй авах боломжтой болжээ.

Ах, дүү гурав цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ
Ах, дүү гурав цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ
 
Шилэн кабелын засварын ажлын улмаас “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын системд  доголдол үүсжээ
Шилэн кабелын засварын ажлын улмаас “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын системд доголдол үүсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.