Өнөөдөр буюу 2024.10.21-ний өдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Сануулахад, өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүлсэн билээ.