Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Махвалын Цэнд-Аюушийг сонголоо.

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болж байгаа аж. М.Цэнд-Аюушийн хувьд 2020-2024 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ удаагийн орон нутгийн сонгуульд дүүрэгт дахин нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь удаагаа иргэдийн итгэлийг хүлээн ялалт байгуулснаар ийнхүү бүлгийн даргаар ажиллахаар болж байна.

2020-2024 оны дүүргийн МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Хосбаяр түүнд МАН-ын бүлгийн тамгыг нь гардуулан өгч, амжилт хүслээ. Мөн хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Баттөр, ИТХ-ын даргаар Б.Золбоо нарыг дэмжсэн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн МАН нийслэл, дүүрэгтээ 100 хувийн ялалт байгуулсан билээ. Энэ удаагийн дүүргийн ИТХ-ын 43 төлөөлөгчийн 42 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Сонгинохайрханчуудын хувьд “Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг” гэдгээ харуулж чадсан үзүүлэлт болсон юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.