Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхны эмэгтэй даргаар төлөөлөгч А.Янжмаа сонгогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Үдээс өмнөх хуралдаанаар МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад 7-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмааг, АН-аас 8-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Лувсаншаравын Анар-Эрдэнийг дэвшүүлэн нууцаар санал хураалаа.

Санал хураалтад оролцсон 40 хүчинтэй саналаас 25 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 62.5 хувийн саналаар Алтангэрэл овогтой Янжмааг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.

Ийнхүү Дархан-уул аймаг түүхэндээ анх удаа эмэгтэй ИТХ-ын даргатай болж байна. Тамгыг аймгийн ИТХ-ын дарга асан Судуйжавын Насанбат гардуулан өгчээ.

Ц.Баатархүү: Мэргэжилтнүүд Монголд хиймэл дагуул хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Үнийг нь интернэтээс хэн ч харж болно
Ц.Баатархүү: Мэргэжилтнүүд Монголд хиймэл дагуул хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Үнийг нь интернэтээс хэн ч харж болно
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна