УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Төв банканд ажиллаж байгаа алба хаагчдын хэчнээн хувь нь Хадгаламж зээлийн хоршоо болон ББСБ-ын хувьцаа эзэмшигчид байдаг юм бэ. Мөн “ломбард”-ын эздүүд бий юу. Үүнийгээ ил тод зарламаар байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: ББСБ-тай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголбанкны захирлууд өөрсдөө ийм төрийн бизнес эрхэлдэг гэж гардаг. Энэ аль 2017, 2018 оны мэдээллүүд. Өнөөдрийн байдлаар Монголбанкны удирдлагын түвшинд ББСБ, ХЗХ-нд хувь эзэмшиж, удирдаж байгаа нэг ч хүн байхгүй байгаа. Бид нээлттэй, ил тод байх үүднээс ажилчдаасаа судалгаа авч, өөрийн вэб хуудастаа ББСБ-н бизнес эрхэлдэг ажилчдын мэдээллийг тавихад татгалзах зүйлгүй. Санхүүгийн зохицуулах хороо руу бичиг явуулж шалгуулахад Монголбанкны удирдлагуудтай холбоотой компанийн мэдээлэл байхгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа.