Дөрвөн удаагийн үйлдлээр 42 гар утас хулгайлж ID lock, кодыг нь тайлж, Орос руу гаргахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Энэ оны 09 дүгээр сард 4 удаагийн үйлдлээр гэмт хэргийн замаар алдагдсан 42 ширхэг гар утсыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон. Нэр бүхий бүлэг этгээдүүдээс эд мөрийн баримтаар хураагдсан эдгээр гар утасны 22 нь халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн алдсан утаснууд болохыг тогтоож хохирогчоор мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайлбал: Улаанбаатар-Улаан Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyota Alphard маркийн автомашины жолооч З нь Iphone, Samsung загварын 10 ширхэг гар утас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор шөнийн 01 цагт нэвтрүүлэх үед нь цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба одоогоор 4 утасны хохирогчийг олж тогтоон мэдүүлэг авсан байна.

Жолооч З нь тээвэрлэн авч яваа зорчигчдод 1-2 гар утас тараан өгч, Монгол улсын гаалийн хяналтаар нэвтрүүлсний дараа цуглуулж авдаг байна. Түүнчлэн iphone загварын гар утасны ID lock, дэлгэцийн нэвтрэх кодыг тайлсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

С.Цэнгүүн: Эрчим хүчний салбар ашигтай, бие даан ажиллах ёстой болохоос үнэ тогтоох байдлаар хэсэг хугацаанд гал унтраах биш
С.Цэнгүүн: Эрчим хүчний салбар ашигтай, бие даан ажиллах ёстой болохоос үнэ тогтоох байдлаар хэсэг хугацаанд гал унтраах биш
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -2 хэм хүйтэн, багавтар үүлтэй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -2 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!