Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэнгүүн: Эрчим хүчний салбар ашигтай, бие даан ажиллах ёстой болохоос үнэ тогтоох байдлаар хэсэг хугацаанд гал унтраах биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг эхлүүлэн, хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь эрчим хүчний реформыг хийх бөгөөд Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Үндэсний хороо байгуулагдаж, ирэх сараар эхлэн үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлаар судалгаа хийж буй. Мөн нэр бүхий гишүүд эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлаар олон улсын байгууллагуудтай санал солилцож, судалж эхэлсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа олон хүмүүстэй уулзсаар байна. Үнэ тариф алдагдалгүй болох ёстой гэдэгт бүх удирдлагууд дуу нэгтэй дэмжиж байгаа ч үндсэн эрчим хүчний зах зээлийн загварыг шинэчлэх, чөлөөт өрсөлдөөний зарчимд шилжүүлэхийг төдийлөн ойшоохгүй байгаа нь анзаарагдсан. Энэ салбарыг ашигтай, бие даан ажиллах механизмтай болгох нь зорилго болохоос биш үнийг тогтоож хэсэг хугацаанд гал унтраах биш юм. Миний харж байгаагаар энэ реформын хамгийн том сорилт нь иргэд биш төрийн өмчит компаниудын хөшүүн бүтэц, тогтсон соёл байх болов уу…" гэж эрчим хүчний салбарын шинэчлэлтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

О.Есүгэн дэлхийн цомын финалд, Э.Даваахүү Бундеслигт цэц сорино
О.Есүгэн дэлхийн цомын финалд, Э.Даваахүү Бундеслигт цэц сорино
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.