Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилд өдөрт 41906 халдварын шинэ тохиолдол илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Бразилд мягмар гарагт “COVID-19” халдварын 41906 тохиолдол шинээр илэрч, 819 хүн нас тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Ийнхүү Бразилд халдвар авсан хүний тоо 4969141-т, халдвараар нас барсан хүний тоо 147494-т хүрсэн байна.

Бразилд цар тахлын улмаас сургуулиудын сургалтыг энэ оны гуравдугаар сараас зогсоосон юм. Бразилын мужууд дундаас халдвар хамгийн их тархсан Сан-Паулугийн нийслэл Сан-Паулу зэрэг хэд хэдэн хотод сургуулиудыг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд зайнаас харилцах гэх мэт эрүүл ахуйн дүрэм журмуудыг мөрдөхийг шаардах юм.

Сан-Паулу мужид мягмар гаргийн байдлаар халдварын 1010839 тохиолдол бүртгэгдэж, 36490 хүн нас барсан бол зэргэлдээ оршдог Рио-де-Жанейрод 275415 хүн халдвар авч, 18883 хүн нас барсан байна. Бразил нь халдвараар нас барсан хүний тоогоороо дэлхийд хоёрдугаарт, халдварын тохиолдлын тоогоороо гуравдугаарт бичигджээ.

Н.Алтанхуяг: 65 суудал авчихаад одоо орон нутагт ямар алаан, хядаан хийгээд яваа юм МАН-ынхан
Н.Алтанхуяг: 65 суудал авчихаад одоо орон нутагт ямар алаан, хядаан хийгээд яваа юм МАН-ынхан
 
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.