Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-ээс 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 29 секунд

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-13-ны өдрүүдэд болов.

Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болжээ.

Мөн М4 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчин С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 157.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна.

Тус жинд О.Батбилэг суултын төрөлд 230 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 132.5 кг-ыг шахсанаар хүрэл, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр хүрэл медаль хүртэв.

Харин М2 ангиллын 105 кг-ын жинд Л.Ариунжаргал суултын төрөлд 305 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.

М2 ангиллын +120 кг-ын жинд Ц.Үүрцайх шахалтын төрөлд 190 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 200 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртжээ.

Х.Баттулга: Сонгогчдын ирц дээр ажиллачихлаа
Х.Баттулга: Сонгогчдын ирц дээр ажиллачихлаа
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.