"Үндэсний эвсэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "Засгийн газар зардлаа нэмэх тусам төгрөгийн ханш суларч, инфляц бий болдог. Улмаар иргэдийн цалин хөлс нь худалдан авалтад хүрэлцэхээ больдог. Үүнийг эргээд татвар хураамж, шимтгэлийг нэмэх байдлаар төсвийн алдагдлаа нөхдөг.
Та бүхэн ч эрх барьж буй гурван намын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сонсож байгаа байх. Үг л дуугарвал бонд босгож, гадаадаас зээл авах асуудал яриад байгаа. Ажлын байр, амьдралын баталгаагүй байхад хэчнээн сайхан орон сууц, гүүр бариад үр өгөөжөө өгөхгүй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.