Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр:
Сонгуулийн хамгийн чухал хариуцлагатай хоёр хоногт цагдаагийн байгууллагаас Үндэсний эвслийн штабыг 300 хятад хүн ажиллаж байна гэх худал мэдээлэл дээр үндэслэн хааж, битүүмжилсэн. Үндэсний эвсэл сонгуулийнхаа төв штабыг сүүлийн хоёр хоногт ажиллуулах ямар ч боломж байгаагүй. Сонгууль эхлэхэд Үндэсний эвслийг тэргүүлж байгаа надад дэгээ тавиад таван хоног алдуулсан. Сүүлийн хоёр хоногт нь цагдаа хүч түрж орж ирсэн. Бидний зүгээс хууль зөрчсөн зүйлгүй. Үүнийгээ ч бид нотолно. Хууль ёсныхоо дагуу гэрээтэй ажилчид л ажиллаж байсан. Албаны ёсны хуулийн дагуу гэрээтэй.
Хуульд зааснаар цагдаагийн байгууллага Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрлөөр нэгжлэг, шалгалт хийх ёстой. Гэвч хуулиа зөрчиж, зөвшөөрөлгүй нэгжлэг хийсэн. Сонгуулийн Ерөнхий хороо үүнийг нотолж мэдэгдэл хийсэн. Түүний дараа цагдаагийн байгууллагад хууль биелүүлж ажиллахыг шаардсан.
Цагдаагийн байгууллагаас Сонгуулийн Ерөнхий хороонд ирүүлсэн бичигтээ "Үндэсний эвслийн штаб гэж мэдээгүй" гэсэн инээдтэй зүйл дурдсан байсан. Бүгд л манай төв штабыг тэгд байдгийг мэднэ. Ийм л тэнцвэргүй сонгууль явагдлаа. Үүнээс улбаалж цаашид УИХ-ын сонгуулийн хуульд зайлшгүй өөрчлөлтүүд орох ёстой. Хамгийн гол нь өрсөлдөх боломж тэгш хангагдах ёстой. Тэгээд хар л даа. Сонгуулийн дүнг.
Би хулгайчидтай өш зангидна. Н.Номтойбаяр өөрчлөгдөөгүй шүү.