Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ген засварлах аргыг боловсруулсан Америк, Францын эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

Ген засварлах технологийг /CRISPR/Cas9/ боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ гэж Шведийн Шинжлэх ухааны академийн Нобелийн хороо мэдээллээ.

Одоо Герман улсад ажиллаж байгаа Францын микробиологич Шарпантье, түүний хамтран зүтгэгч АНУ-ын биохимич Женнифер Дудна /Калифорний Беркли их сургууль/ нар хэдэн жилийн өмнө өөрсдийгөө вирусээс хамгаалдаг молекулын "дархлааг" нянгаас олж илрүүлж, янз бүрийн организмын генийг яг зөв засварлахад ашиглаж чаджээ. Өнөө үед дэлхийн улс орнуудын эрдэмтэд тэдний “генийн редактор”-ыг  ДОХ, удамшлын өвчин зэрэг хүнд өвчнүүдийг эмчлэх аргыг бий болгоход ашиглаж байна.

Засгийн газар, УОК 1.6 их наяд төгрөгийн хандив, тусламжийг юунд зарцуулав
Засгийн газар, УОК 1.6 их наяд төгрөгийн хандив, тусламжийг юунд зарцуулав
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.