Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ПОПУЛИЗМ хийж, бие биенийхээ АЖЛЫГ ГАЦААСАН сонголт бүү хийгдээсэй гэж хүсэж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө. Тэрбээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ "Ер нь өнгөрсөн хугацаанд нийслэлд дорвитой хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй. Мөн эрчим хүчний төвлөрсөн системийг шийдэж чадаагүй нь үнэн. Тиймээс төвлөрсөн системээ дагаад шавчихсан. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 10 орчим их наяд төгрөгийн л хөрөнгө оруулалт хийгдсэн. Ирэх жилүүдэд 30 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газар төлөвлөж байгаа.

Мэдээж, өнөөдөр сонгуулийн өдөр учраас би хэн нэг нэр дэвшигчийн талаар ярих нь зохимжгүй. Нийслэлд том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх учраас ПОПУЛИЗМ хийж, бие биенийхээ АЖЛЫГ ГАЦААСАН сонголт бүү хийгдээсэй гэж хүсэж байна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт байх ёстой. Үүнийг бусад намуудтай зөвшилцөнө
Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт байх ёстой. Үүнийг бусад намуудтай зөвшилцөнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд