Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт байх ёстой. Үүнийг бусад намуудтай зөвшилцөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө. Тэрбээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ "Төлөөлөл сонгож буй нь зөв. Цаашид бидний анхаарах зүйл бол орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт байх ёстой гэж бодож байгаа. Үүнийг бусад намуудтай зөвшилцөнө.

Та бүхэн ажиглаж байгаа бол парламентын сонгууль нь орон нутгийн сонгуулиас цэгцтэй, дэвшилттэй болсон. Орон нутгийн сонгууль хуучин хуулиараа явж байгаа учраас арай илүү зардалтай, олон нийтийн бухимдлыг ч төрүүлэхүйц болж байна.

Ер нь манайд сонгууль их шүү дээ. Цаашид 4 жилд нэг л сонгуультай, багаар нь сонгож, багаар нь хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж бодож байгаа" гэдгийг онцолсон юм.

Татвар төлөхөөс зайлсхийж, 470 тэрбумыг угаасан  бүлэг гэмт хэргийг илрүүлжээ
Татвар төлөхөөс зайлсхийж, 470 тэрбумыг угаасан бүлэг гэмт хэргийг илрүүлжээ
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн