Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: Хятадын алтан долоо хоног Азийн эдийн засгийг өсгөх боломжтой юу?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 57 секунд

Жил бүр Алтан долоо хоногийн баяраар олон сая хятад жуулчид аяладаг тул “дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөн” гэж нэрлэх нь бий. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр дэлхийн олон улсын аялал жуулчлалын тавны нэгийг Хятад улс дангаараа эзэлдэг байна.

Гэвч энэ жил өвчний улмаас олон улсын аялал жуулчлал хязгаарлагдсан юм. Иймд тэд орон нутгаар аялж байна.Үүний үр дүнд энэ улирлын дотоодын аялал жуулчлал цартахлын өмнөх түвшинд хүрч сэргэх байна. БНХАУ-ын Аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр  амралтын эхний дөрвөн хоногт 425 сая орчим хүн тус улсаар аялжээ.

Хятадын хамгийн том онлайн аялал жуулчлалын портал Trip.com-ийн тийзний борлуулалт нь орон нутгийн аялал жуулчлал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 80% орчим сэргэжээ. Олон аялагчид Хятадын хамгийн өмнөд хэсэг болох Хайнань арал руу дэлгүүр хэсэхээр явж байгаа аж. Учир нь дотоодын жуулчид тэндээс татваргүй тансаг бараа худалдаж авах боломжтой гэнэ. Цартахлын улмаас олон улсын жуулчид оны эхний хагаст 72% -иар буурч, аялал жуулчлалд найддаг зочид буудал, ресторан зэрэг орон нутгийн бизнес эрхлэгчид буурчээ. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Азийн орнуудын засгийн газрууд дотоодын аялал жуулчлалын зардлыг энэ хоосон орон зайг нөхөж чадна гэж найдаж байна.

“Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц өгөх нь чухал юм” гэж “Cirium” компанийн нисэхийн салбарын мэргэжилтэн Симин Нгай хэлжээ.

С.Хонгорзул

Эх сурвалж: BBC

Авача булангийн далайн нийт амьтдын 95 хувь нь үхжээ
Авача булангийн далайн нийт амьтдын 95 хувь нь үхжээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.