Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

АНУ-ын Юта мужийн Сенатчдийн Ерөнхийлөгч Стуарт Адамс, Юта Их сургуулийн захирал Тайлор Рандалл болон холбогдох албаны хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр салбар яамны удирдлагуудтай уулзалт хийлээ.

Юта мужийн Их сургуулийн захирал Тайлор Рандалл Монгол Улсад хөхний хорт хавдрын Клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа дуулгаад умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр эмч нарыг сургаж, орон нутагт Хавдрын төв байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ уламжиллаа.

Мөн уулзалтын үеэр Юта мужийн хавдрын эмнэлэг дэлхийд дээгүүрт бичигддэг томоохон эмнэлэг болохыг тус мужийн Сенатчдын Ерөнхийлөгч Стуарт Адамс онцлоод Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг зочлохыг хүслээ. Уулзалтын төгсгөлд талууд хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж, өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ