Энэ сарын 08-09-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 31 секунд

Энэ сарын 08-09-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, өмнөх өдрүүдээсээ хүйтрэхийг тариаланчид, хадланчиддаа анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 09-нөөс 2024 оны 10-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 09-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар дулаарна.

Нөхөртөө зодуулсны улмаас амь насаа алджээ
Нөхөртөө зодуулсны улмаас амь насаа алджээ
 
Д.Очирбат: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн оронд Тамгын газрын даргыг нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон
Д.Очирбат: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн оронд Тамгын газрын даргыг нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!