Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ын захирлаар Н.Наранбаатар томилогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

УДЭТ-ын захирал урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу өнөөдөр /2024.10.07/ үүрэгт ажлаа хүлээлгэж өгчээ. УДЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар томилогдсон байна.

Н.Наранбаатар нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажилладаг бөгөөд "Бооцоо", "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг уран бүтээлүүдийг найруулан үзэгч түмэнд толилуулсан байдаг.

Сайжруулсан шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй
Сайжруулсан шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.