Бусдын фэйсбүүкийн зургийг ашиглан “Санхүү өгнө, авна”, “Нүцгэн зураг бичлэг зарна” гэх зар нийтэлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43.805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс дурдвал,

Иргэн “Х”-ийн фейсбүүк хаягийн нүүр зураг болон фейсбүүк дэх бусад мэдээллийг ашиглан 2023 оны аравдугаар сараас “H” гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн цахим орчинд “Санхүү өгнө, авна”, “Нүцгэн зураг бичлэг зарна, чат бичээрэй...” гэх утга бүхий зарыг нийтэлж, нэр хүндэд халдсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “М” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны аравдугаар сарын 4-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Түүнчлэн 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр иргэн “Т”-н фейсбүүк хаягт түүний хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “З” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ оны аравдугаар сарын 2-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Улаанхуарангийн замын 4 км өргөтгөлийг цогц гудамж, замын жишгээр шинээр барина
Улаанхуарангийн замын 4 км өргөтгөлийг цогц гудамж, замын жишгээр шинээр барина
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!