Ширээний теннисний Азийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Казахстаны Астана хотод маргааш эхэлнэ. 22 орны 213 тамирчин оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийн найман тамирчин оролцоно.
Монголын баг тамирчдын оролцох төрлүүд
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Манлайжаргалын Мөнх-Очир
- Ганхуягийн Сэр-Од
- Билгүүний Анхбаяр
- Мяндалын Тэмүүлэн
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
- Батмөнхийн Болор-Эрдэнэ
- Өвгөнбүргэдийн Балжинням
- Мөнхбатын Ундрам
- Бат-Эрдэнийн Эгшиглэн
Эрэгтэй хос:
- Манлайжаргалын Мөнх-Очир / Билгүүний Анхбаяр
- Ганхуягийн Сэр-Од / Мяндалын Тэмүүлэн
Эмэгтэй хос:
- Батмөнхийн Болор-Эрдэнэ / Мөнхбатын Ундрам
- Өвгөнбүргэдийн Балжинням / Бат-Эрдэнийн Эгшиглэн
Холимог хос:
- Мяндалын Тэмүүлэн / Мөнхбатын Ундрам
- Ганхуягийн Сэр-Од / Батмөнхийн Болор-Эрдэнэ
Эрэгтэй багийн төрөл:
- Манлайжаргалын Мөнх-Очир / Ганхуягийн Сэр-Од / Билгүүний Анхбаяр / Мяндалын Тэмүүлэн
Эмэгтэй багийн төрөл:
- Батмөнхийн Болор-Эрдэнэ / Өвгөнбүргэдийн Балжинням / Мөнхбатын Ундрам / Бат-Эрдэнийн Эгшиглэн
Тэмцээний тоглолтууд аравдугаар сарын 7-д багийн төрлүүдээр эхлэх бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд тоглосоор 13-ыг дуустал үргэлжилнэ.