Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур коронавирусний цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 15 секунд

Сингапур хүн амаа өсгөх бодлогын хүрээнд коронавирусний цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал тэтгэмж өгөхөөр болжээ. Тус урамшуулал нь санхүүгийн дарамтанд өртөж, ажилдаа санаа зовж буй хүмүүст тусална гэж тус улсын Шадар сайд мэдэгдсэн байна.

Энэ тэтгэмж эцэг эхчүүдэд тодорхой хэмжээнд тусална гэж Хенг хэлсэн боловч хичнээн хэмжээний мөнгө өгөхөө баталгаажуулаагүй байна. Цар тахлын эсрэг нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ амжилттай хэрэгжсэн ч Сингапурын эдийн засаг уналтад орсон аж. ДНБ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.6% буурч, эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар “түүхэн дэх хамгийн огцом уналт” болжээ.

Сингапур нь дэлхийн хамгийн бага төрөлттэй орны тоонд багтдаг бөгөөд үе үеийн засгийн газруудын  энэ асуудлыг шийдэх оролдлого амжилтанд хүргээгүй байна. Үндэсний статистикийн байгууллагаас мэдээлснээр одоо төрөлтийн түвшин нэг эмэгтэйд ногдох төрөлт ердөө 1,14 төрөлттэй тэнцэж байгаа юм. Энэ нь Хонконгтой ижил түвшинд байна гэж Дэлхийн банк мэдээлсэн байна.

Байгалийн жамаараа хүн амаа дахин суурьшуулахын тулд эмэгтэйчүүд дунджаар 2.1 хүүхэдтэй байх ёстой, гэхдээ ихэнх хөгжингүй орнууд одоо энэ түвшингээс доогуур байгаа тул хосуудын эзлэх хувь буурч, уламжлалт жендэрийн үүрэг ач холбогдол дагаад буурч байгаа юм. Сингапур улс 1980-аад оноос хойш энэ чиг хандлагыг өөрчлөхийн төлөө тэмцэж ирсэн бөгөөд олон нийтийн кампанит ажил нь уналтыг зогсоож чадахгүй байжээ.

Тус улс дэлхийн цар тахлаас урьдчилан сэргийлж, сэжигтэй тохиолдлыг эрт тусгаарлаж, технологийн шинэчлэлийг ашигтай байдлаар хэрэглэж чадсан байна. Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Сингапурт коронавирусний улмаас 27 хүн  нас баржээ.

С.Хонгорзул 

Эх сурвалж: CNN

Архигүй гэр бүл аяныг хэрэгжүүлж байна
Архигүй гэр бүл аяныг хэрэгжүүлж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.