Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр нийслэл болон 21 аймагт “Дэлхийн сансрын долоо хоног“ арга хэмжээ болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг "Дэлхийн сансрын долоо хоног" арга хэмжээ өнөөдөр /2024.10.04/ UG arena цогцолборт эхэлнэ.

Энэхүү өдөрлөгөөр дамжуулан энэ жил 150 гаруй сайн дурын ажилтан хүүхэд багачуудад үйлчлэх аж. Өнгөрсөн жил уг өдрийг дэлхийн 90 улс тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ онд 100 болж нэмэгдсэн байна. Өдөрлөгөөр эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай, бүтээлч өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах, түүнд сонирхолтой болгох зорилготой аж.

Мөн хүүхдүүдийг нар, од дурандуулах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг бүрдүүлсэн вакуум орчныг бүрдүүлж үзүүлэх зэргээр хүүхэд, залуучуудад зориулсан воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй үйлчилнэ. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын 21 аймаг төдийгүй дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Л.Оюун-Эрдэнэ: 18 жил гацсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаж нүүрсний экспортыг 20 сая тоннд хүргэнэ
Л.Оюун-Эрдэнэ: 18 жил гацсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаж нүүрсний экспортыг 20 сая тоннд хүргэнэ
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ