УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж буй.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: 21 аймгийн төвд байгаа 21 сумыг ер нь ирээдүйд татан буулгадаг юм уу, эсвэл нэгтгэчихмээр байгаа юм. Тодруулж хэлбэл, Булган аймгийн төвд байгаа Булган сум яг ямар хэрэгтэй юм. Тэнд сумын засаг дарга, засаг даргын орлогч, тамгын газрын дарга, сумын Иргэдийн хурлын дарга давхцаж байх шаардлага юу байгаа юм. 21 аймгийн төвийн сумдыг нэгтгээд үзэхээр 21 засаг дарга, засаг даргын орлогч гээд нийтдээ 84 хүн, дээр нь хамгийн багаар бодоход 441 Иргэдийн хурлын төлөөлөгчийг бид хэмнэж байна.
Ойролцоогоор 530 орчим даргыг хэмнэж байна. Үүнтэй холбогдох зардлыг хэмнэж байгаа. Гэтэл энэ талаар хийсэн судалгаа байна уу. Атлаа бүсийн хөгжил, орон нутгийн хөгжил гэж яриад байх юм.