Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдээс 45.3 тэрбумыг залилсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал арваннэгдүгээр сар хүртэл хойшлов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. "Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10:00 цагт эхэлсэн.

Гэвч шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

“Урт цагаан“-ы  буурин дээр  далд  зогсоол барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ
“Урт цагаан“-ы буурин дээр далд зогсоол барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд