Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британы улстай хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа. Тэрбээр "Манай яамнаас хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж байна. Тус платформоо сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, улмаар эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжихээр “High Street Job Center” хөдөлмөрийн цогц төвүүдийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнийг Монгол Улсдаа нэвтрүүлэхэд тус улсын Jobcentre Plus загварыг нутагшуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа" гэсэн юм.

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
ШУУД: Улс төрийн намуудын дарга,  төлөөллүүд мэдээлэл хийж байна
ШУУД: Улс төрийн намуудын дарга, төлөөллүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.